2 Самуел 2:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийм учраас одоо гараа чангалж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул нас барсан, мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.

8. Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг Маханаим уруу аваачив.

9. Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.

2 Самуел 2