17. Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер болон Израилийн эрчүүд Давидын зарц нарт цохигдов.
18. Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.
19. Асахел Абнерын араас хөөн, баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв.