2 Самуел 17:21-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн, Давид хаанд хэл хүргэхээр явав. Тэд Давидад—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг ингэж зөвлөсөн байна гэв.

22. Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Иордан голыг гатлав. Үүр цайх үеэр Иордан голыг гатлаагүй хүн нэг ч байсангүй.

23. Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.

2 Самуел 17