1. Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм.
2. Би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ.
3. Би тийм хүнийг — бие дотроо юу, эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, харин Бурхан мэднэ —
4. Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ.
5. Би тэр хүний төлөө сайрхах болно. Харин би өөрийнхөө төлөө бол мөхөс байдлаасаа өөрөөр сайрхахгүй.
6. Хэрэв би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь намайг надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм.