1 Самуел 2:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.

4. Хүчтэний нум хугарч,харин дорой нь хүчийг агсана.

5. Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж,харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ.Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж,харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.

6. ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг.Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.

7. ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг.Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.

1 Самуел 2