1 Самуел 19:22-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгээд Саул өөрөө Рама уруу явж Сехуд байдаг нэгэн том худаг уруу ирэв.—Самуел, Давид нар хаана байна? хэмээн Саул асуусанд нэг хүн—Тэд одоо Рамагийн Наиотод байна хэмээн өгүүлэв.

23. Саул тэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод хүртэл үргэлжлүүлэн эш үзүүлж явав.

24. Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс—Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.

1 Самуел 19